орон нутгийн тойм

2020-03-27 09:55

Дарханы замыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-нд хааж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд тав хувааж, таван компанид тендер зарласан. Нэгдүгээр багц, Баруун аймгууд руу явах уулзвараас Хармодотын даваа хүртэл 37.2 км авто зам. хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна.  гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. дөрөвдүгээр багц, Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км зам. тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам байх юм. Ингэснээр замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр болсон юм. Гэвч замын ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүйгээр барахгүй дахин хойшлох эрсдэл бий болоод байна. Замын ажил хойшилсон шалтгааныг салбарын сайд тайлбарлахдаа, “Хоёр, дөрөвдүгээр багцыг би анхнаасаа хэлж байсан.