Сошиал булан

2017-05-09 14:10

“Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа “Х-Түц” продакшины жүжигчин Н.Онон өнөөдөр ийнхүү мэдэгдлээ. “Миний шүүлтэнд юу ч нөлөөлөхгүй. Учир нь, би зөв шүүж байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа” хэмээсэн тэрбээр олны таагүй ярианд огтхон ч эмзэглэсэнгүй. Тус шоуны шүүгчээр ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг “Х-Түц” продакшины жүжигчин Т.Бархүүг илтэд дэмжиж, дугаар бүрт ялагчаар тодруулахыг хичээж байна гэх хардлага хөвөрсөн. Тэр ч байтугай, жүжигчин Т.Бархүүд оногдсон дүрүүд нь ихэвчлэн “Х-Түц” продакшины хошин тоглолтод гарч байсан алдартнууд учраас дахин дуурайхад ядах юмгүй хэмээн үзэгчид бухимдсанаа нуугаагүй. Энэхүү яриаг нь батлах мэт өчигдөр дуучин О.Анхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Яг түүн шиг” шоуны шүүгчдийг зад шүүмжилснээр хэрэгт дуртай зарим хүмүүсийн цайны хачрыг улам бүр “давсалж” орхив бололтой. Жүжигчин Н.Онон ч өөрийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо жүжигчин Т.Бархүүгийн төлөө зориулаагүй гэдгээ мэдэгдэж, олон нийтийн зүгээс ирэх таагүй хандлагад бэлэн байгаагаа харуулав. Оролцогчдын нүүр хувиргалт, жүжиглэлт тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг шүүгч Н.Ононгийн хувьд цаашид энэ байтугай шүүмжлэл сонсч магадгүй нь. Мэдээж хэрэг, жүжигчин Т.Бархүүгийн талд үнэнчээр зогсох эсэх нь түүнээс л хамаарах биз. С.Бамбар

2017-05-09 14:02

"Apple" компанийн АНУ дахь зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээ даваа гарагт хувьцааных нь үнэ 153,44 долларт хүрснээр анх удаа 800 тэрбум доллароос давлаа. Уолл Стритийн зах зээлийн дүн шинжилгээний “Дрексел Гамильтон” компанийн шинжээч Брайан Уайтын таамаглаж байгаагаар, “Apple” компанийн хөрөнгөжилт энэ онд 1 их наяд доллароос давж магадгүй ажээ. Үйлдвэрлэсэн ухаалаг гар утас болон гэр ахуйн цахилгаан барааных нь борлуулалтын хэмжээ бага зэрэг буурсан боловч тус компани өнгөрсөн улиралд санхүүгийн шинэ шинэ амжилтуудыг тогтоосоор байна. Тус компанийн тэргүүн Тим Кук борлуулалт удааширсан явдлыг тайлбарлахдаа "хэрэглэгчид 9 дүгээр сард гарах гэж буй ээлжит шинэ бүтээгдэхүүнийг хүлээх болсонтой холбоотой" гэжээ. Уолл Стрит ч мөн адил үүнтэй санал нэг байгаа бололтой.