Нийгэм

2017-05-10 15:08

"Жи тайм" сүлжээний захирал Ж.Марат яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг Улсын мөрдөн байцаах газраас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн шалгаж, ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид саатуулж байсан юм. Гэвч Ж.Марат нь эрүүл мэндийн байдал эрс муудсан хэмээн өнгөрсөн ням гаригт Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн ирж, зүхний үйл ажиллагаа дэмжих эрчимт эмчилгээ хийлгэжээ. Түүний биеийн байдал тогтворжсон хэдий ч эрүүл мэнд нь сайжраагүй учир хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хэргийг сануулбал, Ж.Марат нь Казакстан улсын иргэн бөгөөд Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Улмаар түүнийг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан байдаг.

2017-05-10 12:54

1. Шөнө 8-9 цагийн турш: Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр “сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно. 2. Өглөө хоол идэх нь өдрийн турш зөв хооллолтын суурь болж өгдөг: Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй байх. 3. Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн: Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн анхааралгүй байж ажлын үр дүн нь буурна. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү. 4. Өглөөний цай ууснаар сайхан бие галбиртай болох болно: Өглөөний цайгаа ууж сурсан хүмүүс илүүдэл жин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангүй бага байдаг. 5. Өглөө сүү уух нь хамгийн тохиромжтой цаг: Тэглээ ч ажил, сургууль дээр өдрийн цагаар сүү уух нь ховор л байх. Сүү өөрөө кальци -аар баялаг болохоор ясны сийрэгжилтээс хамгаалдаг. 6. Өглөө олон төрлийн хүнс хэрэглэж болно: Хэрвээ өдөр нь ажил, сургуулийн цайны газрын хоолоор хооллодог бол орой нь хэдээс хаана юу идэх нь тодорхой биш байдаг. Харин өглөө бид өөрсдийн амьдралын хэв маяг болон хэр эрт сэрснээсээ шалтгаалан дуртай хүнсээ хэрэглэж болно. 7. Жимс идэх хамгийн тохиромжтой цаг: Яагаад гэвэл жимс бидний бие организмыг глюкозын доозоор хангаж оюун ухаан сэргэлэн цовоо байна. Бас л шинжлэх ухааны баримт болохоор маргах аргагүй 8. Хоолоо сойж байгаа хүмүүст хамгийн сайн жор нь: Өдөр их иддэг бол өглөөний цай ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэж өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байгаарай. 9.Өглөө ямар хоол идэхээ та л шийд: Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, цаг хугацаанаас хамаараад та өөрөө ямар хүнс хэрэглэхээ шийдсэнээр өдрийг хүссэнээрээ эхлүүлж болно. Өглөө 10-15 минутаар эрт сэрээд цай бэлдээд уух хэцүү биш биздээ. Тиймээс маргаашнаас эхлээд ядаж хэдэн талх цайтай уугаад гэрээсээ гарахыг хичээгээрэй. Эцэст нь хэлэхэд өглөөний цайгаа ууснаар өдрийг сайхан эхлүүлэх болно гэдгийг битгий мартаарай. everyday.mn

2017-05-10 11:59

Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан ба хэргийн холбогдогч “Доён” хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 10.30 цагт эхэллээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Яллагдагч У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт, Яллагдагч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогдон ийнхүү шүүгдэж байна. О.Сайхан

2017-05-09 14:28

Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ. Оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Мөн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай БСШУС-ын сайдын тушаал, Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.

2017-05-09 14:02

"Apple" компанийн АНУ дахь зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээ даваа гарагт хувьцааных нь үнэ 153,44 долларт хүрснээр анх удаа 800 тэрбум доллароос давлаа. Уолл Стритийн зах зээлийн дүн шинжилгээний “Дрексел Гамильтон” компанийн шинжээч Брайан Уайтын таамаглаж байгаагаар, “Apple” компанийн хөрөнгөжилт энэ онд 1 их наяд доллароос давж магадгүй ажээ. Үйлдвэрлэсэн ухаалаг гар утас болон гэр ахуйн цахилгаан барааных нь борлуулалтын хэмжээ бага зэрэг буурсан боловч тус компани өнгөрсөн улиралд санхүүгийн шинэ шинэ амжилтуудыг тогтоосоор байна. Тус компанийн тэргүүн Тим Кук борлуулалт удааширсан явдлыг тайлбарлахдаа "хэрэглэгчид 9 дүгээр сард гарах гэж буй ээлжит шинэ бүтээгдэхүүнийг хүлээх болсонтой холбоотой" гэжээ. Уолл Стрит ч мөн адил үүнтэй санал нэг байгаа бололтой.

2017-05-09 13:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудаас нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг хамрагдсан. Тодруулбал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ. Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна. Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгөв. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан Ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад СЕХ-ны хуралдаанд танилцуулахаар болсон байна.