Энэ удаагийн “Женко”-гийн хийсэн үйлдэл 

хэрээс хэтэрч байна. Учир нь түүний харьяанд байх “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн ажилтан Мижиддоржийн Удаанжаргал гэх залуу АНУ-ын “Доминион вөүтинг системс” компаниас сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн имэйл илгээсэн нь илчлэгдэв. “Женко” Х.Баттулгын гар хөл болсон Мижиддоржийн Удаанжаргалын имэйлд “Бид танай цахим хуудаснаас танай бүтээгдэхүүнтэй танилцаж судаллаа. Бүх гурван загварууд манай шаардлагыг хангаж байна. Бид шийдвэрээ гаргахын өмнө бүтээгдэхүүний үнийг мэдэхийг хүсэж байна. Тиймээс бүтээгдэхүүн тус бүрийн үнийн саналыг тээврийн зардлын хамт явуулна уу. Түүнчлэн дараах зүйлийг тусган бичихийг хүсье:

1.    Үнийн саналд худалдааны татвар орсон эсэх

2.    Хэрвээ бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал багтсан бол энэ талаар тодорхой бичих

3.    Төлбөрийн нөхцөл зэрэг болно

Хүндэтгэсэн: Удаанжаргал Мижиддорж” гэжээ. “Нью Яармаг Хаусинг Прожект”  ХХК-ийг Ууганбаяр хэмээх эрхэм удирддаг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ууганбаяр нь “Женко” Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг ажээ. Уг агуулгыг гүнзгийрүүлэн хөөвөл М.Удаанжаргал гэдэг нөхөр сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах гэсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч “Женко” Х.Баттулга луйвраар ч байсан хамаагүй ялахын тулд өөрийнхөө хөрөнгөөр санал тоолдог хар машин худалдаж авахыг санаархсан болж таарах нь. Угтаа бол “мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” маньд падгүй л дээ. Гэхдээ бүхэл бүтэн санал тоолдог хар машиныг худалдаж аваад сонгууль будилаантуулах гэж байхад чихэн дүлий, нүдэн балай сууна гэвэл худлаа. “Эх оронч хүн ард түмнээ хуурдаггүй юм” гэсэн Х.Чойбалсан маршалын үг бий. Жинхэнэ эх орончоор имижээ бүрдүүлсэн “Женко” Х.Баттулгын үнэн төрх нь яг юу юм бол? Дээрх баримтаас дүгнэлт хийж, түүний багийг хуулвал худал хуурмагийн туйл, эх орончийн хулхи дүр тодроод байгаа нь харамсалтай.

эх сурвалж: www.bolod.mn