Б.Гүнзаяагийн тухай 10 баримт

 

 

Олон улсын тавцанд Монголын нэрийг гаргаж яваа мисс, фото модель Б.Гүнзаяагийн талаарх 10 баримтыг хүргэж байна.

  1. “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ төрийн байгууллагад ажиллахын зэрэгцээ олон улсын уралдаан, тэмцээнд оролцож байна.
  2. Багын мөрөөдөл нь загвар өмсөгч болох. Өдгөө тэрбээр олон улсад моделиор ажиллаж байна.
  3.  “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, “Монголын боловсрол инноваци төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, илтгэгч буюу Монголын их сургуулиуд буюу албан байгууллага, ахлах ангийн сурагчид, хүүхдүүдэд хөгжлийн лекцийг цувралаар тавьдаг.
  4.  Хөнгөн атлетик, гүйлт, харайлтаар хичээллэж байсан. Бүжиг, фитнесээр хичээллэдэг.
  5. “Монголын үзэсгэлэн гоо 2015” Буриад, Орос, Монголын гоо бүсгүй тэмцээнээс хоёрдугаар байр, “Miss beauty-2015” Хятад, Орос, Монгол шилдэг оролцогч, "Photo model of the world 2016" тэмцээнд "Second runner up" буюу гуравдугаар байрт шалгарсан.
  6. Ихэвчлэн олон улсын тэмцээнд оролцдог. Хөгжилтэй, мундаг орнуудын залуустай эн зэрэгцээд Монголоо сурталчлаад явах нь түүний бахархал.
  7. “Азийн Оскар”, Вьетнамын загварын долоо хоногт анх удаа эх орноо төлөөлөн урилгаар оролцсон.
  8. Хууль мэргэжилтэй учраас олон улсад хуульч, өмгөөлөгчөөр ажиллах хүсэл зорилготой.
  9. Азийн кино, энтертайнмент салбарын шинэ дүр төрх. “Hongkong film awards TV” түүний продюсерээр ажиллахаар болсон.
  10. Монгол моделиудаа олон улсад гарахад нь гүүр болох чин хүсэлтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх