Нүүрэн дэх сорви арилгах 5 арга

Арьсан дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урах, арьсан дээр гарсан батгаа шахсан зэргээс сорви үүсдэг байна. Тэгээд ч ил газар гарсан ямар ч сорви хүний гоо сайхныг гутаадаг. Сорвийг арилгах арга:

Улаан лооль: Маш сайн нөлөөтэй бөгөөд улаан лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. 

Нимбэгний шүүс: Арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ нимбэгний шүүс түрхэж байгаарай.

Өргөст хэмх: Өргөст хэмний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт 2-3 удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

Мөнгөн эдлэл: Цэвэр мөнгөн эдлэлээр сайн үрж, арчиж байвал сорвийг бүдэгрүүлэх, үл мэдэг болгож өгдөг. Арьс гэмтэсний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Харин, хэрэв арьс нойтон байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.

Бананa жимс: Сорвийг арилгахад сайн нөлөөтэй. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л 5-10 минут байлгасны эцэст угаана.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх