Майкл Жорданы өмсч байсан пүүз 190 мянган доллараар зарагдлаа

Америкийн нэрт сагсан бөмбөгч Майкл Жорданы 1984 оны Олимпын тоглолтын үеэр өмч байсан пүүз SCP Auctions дуудлага худалдааны үеэр 190 мянган ам доллараар зарагдлаа гэж Риа Новости агентлаг өнөөдөр мэдээллээ. Майкл Жордан энэхүү пүүзийг шувтаргын тоглолтонд Испаний багтай тоглох үедээ өмсч байсан бөгөөд уг пүүзэн дээр түүний гарын үсэг байдаг ажээ. Мөн түүнчлэн нисдэг Жорданы 1997 онд  Үндэсний сагсан бөмбөгийн шувтаргын тоглолтын үеэр өмсч байсан пүүз мөн л амжилттай зарагдаж 2013 онд  дуудлага худалдаан дээр 104 мянган ам доллар хүрсэн байдаг байна.            

Ж.Бат 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх