Ховдчууд өргүй Монголын төлөө нэр дэвшигч С.Ганбаатарт саналаа өгнө

Говь-Алтайчуудын  дуу хоолойг сонсож, тэдний итгэлийг хүлээн авсан МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар олон ястны өлгий нутаг Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.  Ховдчууд өргүй  Монголын төлөө МАНАН-гийн олигархи бүлэглэлийг дэмжихгүй, харин  Монголчуудыг өр зээлнээс нь салгах  нэр дэвшигч С.Ганбаатарын багт итгэл хүлээлгэнэ гэдгээ илэрхийллээ.

Монгол улсын гадаад өр өнөөдөр 25 тэрбум ам.долларт хүрч, Монгол улсын нэг иргэн 20 гаруй сая төгрөгийн өртэй болжээ. Энэ өрийг бий болгосон хүмүүс  бол  алдаатай бодлого явуулсан МАН-АН олигархи бүлэглэл. Тиймээс МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг ховдчууд дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.Учир нь түүний багт нэгэн цагт Монгол улсыг их өрнөөс салгаж байсан, Оюутолгой, Тавантолгой ордын  гэрээг улс орондоо ашигтай  хийхийн тулд шударгаар тэмцсэнийнхээ төлөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байгаа учирнэр дэвшигч С.Ганбаатарт саналаа өгвөл  Монгол улс өр зээлнээс сална.мөн уул уурхайн баялагтаа  Монголчууд эзэн нь болж, оффшорчдод хариуцлага тооцно гэдэгт  ховдчууд итгэлтэй байгаагаа ярьлаа.

Монгол Улсад бий болсон бүх хямралын гол шалтгаан бол улс орноо бодоогүй, алдаатай бодлого явуулсан улс төрчдийн буруутай үйл ажиллагаа.Энэ алдаа завхарлыг засахгүйгээр Монгол улс хөгжихгүй.Тиймээс энэ удаа  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт багт улс орноо өөд нь татах, өр зээлнээс салгах, Монголчуудыг сайхан амьдруулах төлөвлөгөө байна.Тиймээс тэд  өөр арга байна  бидэнд гарц байна мөрийн хөтөлбөрөө алс хязгаар нутгийн иргэддээ танилцуулж, тэдний итгэлийг хүлээж байна.

Мөн нэр дэвшигч  С.Ганбаатар ардын Ххатанбаатар Ч.Магсаржавын нэрэмжит, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч бие бүрэлдэхүүнтэй уулзахаас гадна  Ховд аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгуулгын  гишүүдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо. Тэд хөдөлмөрчдийн  эрх ашгийг хамгаалах  МАХН-аас  нэр дэвшигч  С.Ганбаатарыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб

 

Эх сурвалж: www.zuv.mn