“Багахангай марафон-2017” амжилттай болж өндөрлөлөө

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2017” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр боллоо. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Аврагч спорт хороо, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XXI зуун клуб, Акелес клуб, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, ЗХ-310, 032, 311,017, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, 7 дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцлоо.

Багахангай дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 18-49 насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Б.Нандинчимэг тэргүүн байр эзэлж, удаах байруудад 2-р хорооны ажилтан Э.Мөнхлхам, 1-р хорооны иргэн Г.Аварзэд нар орсон байна. Мөн насны эрэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Д.Эрдэнэбаяр тэргүүлж, 2-р хорооны иргэн Л.Мөнгөнсуурь, Хот тохижилтын албаны ажилтан Д.Лхагвадорж нар удаалсан байна.

Тэмцэээний 50-аас дээш насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Ш.Гаамаа тэргүүлсэн байна. Удаах байруудад Хот тохижилтын албаны ажилтан П.Гаамаа, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа нар орсон бол мөн насны эрэгтэйчүүдийн төрөлд 2-р хорооны иргэн Ц.Чулуун-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, удаах байруудад Хот тохижилтын албаны ажилтан н.Батчулуун, Эрүүл мэндийн төвийн ажилтан Ч.Бат-Эрдэнэ нар шалгарчээ. “Шилдэг байгууллага”-аар Хот тохижилтын алба шалгарч Цом, мөнгөн шагналын эзэн болсон байна.

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж багийн нэгдсэн дүнгээр Өсвөр үед Б.Хадбаатар дасгалжуулагчтай Өмнөговь аймаг тэргүүн байр, Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг дэд байр, Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байр эзэлсэн байна. Харин насанд хүрэгчдийн төрөлд Цогтбаяр дасгалжуулагчтай Онцгой байдлын ерөнхий газар тэргүүлж, Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг дэд, Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байр тус тус эзэлж, медаль, цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Байр эзэлсэн баг, тамирчид

50 км, эмэгтэй / 20-с дээш нас /

Д.Бадамхатан- Алдар спорт хороо 1-р байр

Т.Ариунболд- Булган аймаг 2-р байр

Б.Тунгалаг- Сүхбаатар дүүрэг 3-р байр

50 км, эрэгтэй / 20-с дээш нас /

Г.Бат-Эрдэнэ-Булган аймаг 1-р байр

Б.Сүрэнжав- Баянзүрх дүүрэг 2-р байр

Т.Цолмон- Дорнод аймаг 3-р байр

5х10 км, Буухиа гүйлт /35-с дээш нас, эм/

Булган аймаг 1-р байр

Баянзүрх дүүрэг 2-р байр

Онцгой байдлын ерөнхий газар 3-р байр

5х10 км, Буухиа гүйлт /35-с дээш нас, эр/

Онцгой байдлын ерөнхий газар 1-р байр

Баянзүрх дүүрэг 2-р байр

Од клуб 3-р байр

10 км, эмэгтэй /18-с дээш нас/

Б.Мөнхзаяа- Алдар спорт хороо 1-р байр

Г.Хишигсайхан- Алдар спорт хороо 2-р байр

Ч.Шинэцэцэг- Алдар спорт хороо 3-р байр

10 км, эрэгтэй /18-с дээш нас/

Д.Гантулга-Хилчин спорт хороо 1-р байр

Г.Гүррагчаа-Хууль сахиулахын их сургууль 2-р байр

С.Төрбат- Алдар спорт хороо 3-р байр

Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2000м, охид /10-13 нас /

Нарангэрэл-Өмнөговь аймаг 1-р байр

Номин-Эрдэнэ-Баянгол дүүрэг 2-р байр

Номин-Эрдэнэ-Булган аймаг 3-р байр

2000м, хөвгүүд /10-13 нас /

Энхбаяр-Алдар спорт хороо 1-р байр

Ууганбат-Төв аймаг 2-р байр

Мөнх-Эрдэнэ-Булган аймаг 3-р байр

3000м, охид /14-15 нас /

Б.Буяндэлгэр-Өмнөговь аймаг 1-р байр

М.Номин-Булган аймаг 2-р байр

О.Анхил-Төв аймаг 3-р байр

3000м, хөвгүүд /14-15 нас /

О.Анар-Булган аймаг 1-р байр

Б.Батзолбоот-Өмнөговь аймаг 2-р байр

Х.Хүдэрчулуун-Өмнөговь аймаг 3-р байр

5000м, охид /16-17 нас /

Ш.Энхнаран-Алдар спорт хороо 1-р байр

Л.Бүжинлхам-Өмнөговь аймаг 2-р байр

Барсмаа-Баянзүрх дүүрэг 3-р байр

5000м, хөвгүүд /16-17 нас /

Ц.Цогжаргал-Алдар спорт хороо 1-р байр

Н.Лувсаншарав-Өмнөговь аймаг 2-р байр

Алдар спорт хорооны тамирчин С.Төрбат 3-р байрыг тус тус эзэллээ гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх