Багш, сурагчид олон улсын олимпиадад оролцоно  

2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн хороо тайлангийн хурлаа хийжээ. Олимпиадад  14 төрлийн хичээлээр 459 багш, 822 сурагчид мэдлэг, ур чадвараа сорьсон байна. Улмаар 171 багш, сурагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, зохион байгуулах дэд хороодын бүрэлдэхүүнд 156 эрдэмтэн, багш, докторууд ажиллажээ. 

Физик, математик, газар зүй, монгол хэл, сэтгэх бодох чадварын олимпиад Хэнтий, Булган, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгуудад амжилттай зохион байгуулагдсанаар орон нутагт тухайн мэргэжлийн багш нарын мэргэжил сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тухайн хичээлээр үзэсгэлэн гаргах, сургалт хийх, багш суралцагчидтай уулзалт хийх зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн амжилт гаргасан багш, сурагчид  Бразил, Лондон, Серб, Тайланд, Индонез, Иран улсуудад зохиогдох олимпиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа ажээ.   

Нэгдсэн хороо тайлангийн хурлаа хийж, энэ хичээлийн жилийн улсын олимпиадын онцлог, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа солилцож, олимпиадын дүн, тайланг нэгтгэн хүлээлгэж өгсөн байна.   

 Ж.Бат

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх