Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцана уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гаргажээ.  

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан. 

Хууль журмын дагуу Авлигатай тэмцэх газар www.iaac.mn цахим хуудсанд байршуулаад байна. 


Нэр дэвшигчдийн жилийн нийт орлого:

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нийт орлого нь 91 сая төгрөг

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нийт орлого 130 сая төгрөг

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нийт орлого 22 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Гэр бүлийн гишүүдийн жилийн нийт орлого нь:

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдынх 118 орчим сая төгрөг

АН-аас нэр Х.Баттулгынх 31 сая төгрөг

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарынх 105 сая төгрөг байна.

Хөрөнгө оруулалт хийсэн болон хувьцаа эзэмшдэг компаниуд

Нэр дэвшигч М.Энхболдын Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1. Говь ХК 2. Зоос гоёл ХК 3. Авто импекс ХК 4. Зоос банк ХК 5. Женко тур бюро ХК 6. Эрдэнэс Тавантолгой ХК 7. Технологийн дээд сургууль

Нэр дэвшигч Х.Баттулга Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1.Мах- Импекс ХК 2. Женко тур бюро ХК 3. Талх чихэр ХК 4. Баянгол зочид буудал ХК 5. Женко тур бюро ХК 6. Женко тур бюро ХК 7. Баялгийн хувь ХК 8. ХИД ХК 9. Вебсофт ХХК 10. Ай номадик ХХК 11. Өүпэнспейнс ХХК 12. Баян-Игрийт ХХК 13. Их Монгол Чага Интернэшнл ХХК 14. Наранбаянбүрд Хоршоо 15. Эрдэнэс Таван толгой ХК 16. Түмэнхишигтэн ХХК 17. Монголын Ардчилсан Холбоо 18. Монголын Жүдо бөхийн Холбоо 19. Монголын Жүдо бөхийн ордон сан 20. Их Майдар сан 21. Ардчилал сонин 22. Ардчилал сан 23. Монгол ын Жүдо бөхийн Академи 24. Монголын малчдын холбоо 25. ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл 26. Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо

Нэр дэвшигч С.Ганбаатарын Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1.Баршим ХХК 2. Баршим ХХК

Үнэт эдлэл

Нэр дэвшигч М.Энхболдын  нэр дээр бүртгэлтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: Эмээл-2ш, Хөөрөг-9ш

Нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: Хөөрөг
 
Нэр дэвшигч С.Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:  Хөөрөг, Мөнгөн хазаар, Хэт хутга

Мал аж ахуй

Нэр дэвшигч М.Энхболдын  Мал аж, ахуйн тоо толгой: Хурдан удмын адуу-60, Адуу-300

Нэр дэвшигч Х.Баттулгын  Мал аж, ахуйн тоо толгой. Адуу-1

Нэр дэвшигч С.Ганбаатарын Мал аж, ахуйн тоо толгой: Хонь-60, Адуу-2, Үхэр-47

Тээврийн хэрэгсэл

Нэр дэвшигч М.Энхболдын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл: Toyota, Land Cruiser 1 ш

Нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл: Lexus, 570 1ш

Нэр дэвшигч С.Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл:  Toyota, PRIUSE 1ш

Орон сууц

Нэр дэвшигч М.Энхболдын нэр дээр бүртгэлтэй  орон сууц барилга байгууламж: 2 ширхэг

Нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй  орон сууц барилга байгууламж:  1 ширхэг

Нэр дэвшигч С.Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй сууц барилга байгууламж: 1 ширхэг

 

Эх сурвалж: www.zuv.mn