Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаярыг сонгожээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаярыг сонгосон байна.  

Ж.Тэмүүжин

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх