Д.Даваамагсар: Гутал бол нэг төрлийн уран бүтээл

       

“Урлах эрдэм” дээд сургуулийг 2001 онд гутал, арьсан, жижиг эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн Д.Даваамагсар, М.Золзаяа нар анх “Аз-Од” хэмээх бяцхан урлангаас ажлын гараагаа эхэлжээ.

 

 Тэдний анхны бүтээл нь том хүүдээ хийсэн буриад гутал байжээ. Зулаг нь ханзарсан, төө хэрийн урттай бяцхан бор гутал одоо ч тэдний үзэсгэлэнд хамгийн хүндтэй “зочин” хэвээр. Сургуулиа төгссөний дараахан гэр бүлийн хоёр юу хийх учраа олохгүй хэсэг байсны эцэст машинаа зараад, Япон руу ажил хийхээр явсан гэдэг. Хүний нутагт гурван сар ажиллахдаа япончууд яаж хөдөлмөрлөдгийг, тэнд байгаа монголчууд эх орондоо хийдэггүйгээрээ зүтгэж буйг хараад нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. 

 

Тэр нь “Бид хүний нутагт ингэж хөдөлмөрлөдөг шигээ Монголдоо ажиллаад байвал амжилтад хүрч болох юм байна” гэх бодол. Тиймээс ч гурван сарын дараа визнийхээ хугацааг дуусангуут эргэлт буцалтгүйгээр эх орондоо иржээ. Тэнд ажиллаж олсон бүх мөнгөөрөө баахан арьс, шир худалдаж аваад анхны үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. 2000-аад оны үед гутал хийхэд материал, тоног төхөөрөмж хүрэлцээ муутай байсан ч шантарсангүй. Өндөр өсгийтэй гутлын өсгийг хийхийн тулд мод эвлүүлж наахаас эхлээд бүхнийг өөрсдөө, бүр А-гаас нь эхэлсэн аж. Гэр бүл, хамаатан садныхаа хүмүүсийн захиалгаар эхэлсэн тэдний бизнес удалгүй өргөжиж, одоогийн энэ байраа 2004 онд худалдан авч тохижуулсан байна. Тэд хийсэн гутал нь үзэмжтэй, бат бөхөөс гадна чийг татахгүй байх гэхчлэн хүний эрүүл мэндийг бодолцох ёстой гэж үздэг. 

 

Түүнээс гадна Монголын орчин нөхцөлд тохируулах гэж нэг юм бий. Хасах 40-50 градус хүртэл хүйтэрдэг манай оронд цэвэр нэхий, эсгий, нохойн арьсан дотортой гутал илүү тохиромжтой. Бас аль болох үндэсний уламжлалаа хадгалахыг хичээнэ. Эднийх гутал бүрээ рант буюу гар оёдлоор улладаг нь энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлдэг Италийн технологийг да гаж мөрддөгийнх гэж тайлбарласан. “Бид ийм юм хийдэг” гэж элдэв янзаар рекламдахдаа гол нь бус, харин нэг хүний гутлыг ч байсан үнэн сэтгэлээсээ хийх л чухал гэж үздэг. Нэг хүнийг сэтгэл хангалуун үдэхэд түүний цаана дор хаяж гурван үйлчлүү лэгч байдаг  гэлээ. 

 

Нэг гутлыг хэдий хэр хугацаанд хийдэг вэ гэсэн асуултад минь Д.Даваамагсар “Гутал хийхэд ч бас онгод хэрэгтэй. Гутал бол нэг төрлийн уран бүтээл. Хааяа онгод орохгүй байх үе ч таарна. Тийм үед нэг гутлыг бараг сар шахам хийдэг. Зарим үед их хурдан хугацаанд бүтчихдэг” гээд инээмсэглэсэн. Гутал хийхэд хамгийн чухал зүйл бол хэв авах буюу загвар гаргах. Малгай шиг нэг өмс үүлж үзээд л яг таг хэв болчихдоггүй учраас хөл хөдл өх бүрт холгохгүй байхыг бодолцохоос эхлээд маш нарийн ажиллагаатай. Бас яг адилхан хос хэв хийх гэдэг нь ярвигтай ажил гэсэн. Биднийг очиход эрэгтэй хүний хагас түрийтэй болон ээтэн хоншоортой орчин үеийн монгол гутлын хоёр хэв бэлэн болсон байв. Нэг гутал хийхэд утасны өнгө, хадаас тааруулахаас эхлээд түрий оёх, уллах, нум хийх, өсгий хадах гээд л их ажиллагаатай юм. Гутал ямар үнэтэй байх нь хэдий хэмжээний арьс, шир орсондоо бус уллагаандаа байдаг аж. Хүүхдийн гутал ч мөн адил. Тиймээс үндсэн оёдол болох уллагаанаас бусдыг оёх үүрэгтэй машин бүр тусдаа байх аж.

 

Монголд гутал үйлдвэрлэгч олон байдаг. Гэхдээ тэд арьс, ширээ гаднаас өндөр үнээр захиалж авдаг байна. Мал аж ахуйн орон гэгддэг манайхны хувьд өөрсдөө арьс, ширээ олигтойхон боловсруулж чаддаггүй учраас ус хүрэнгүүт сунадаг, амархан өнгөө алддаг гээд сул тал бий. 

 

Тиймээс урд хөршөөс арьс, шир царайчлахад хүрдэг гэнэ. Тэнд бүх улс орноос ний лүүлсэн арьс, шир байдаг тул эндхийн муу материалаар хийж үйлчлүүлэгч нараа хохироож байснаас чанартайг нь сонгохыг хэн ч хүснэ шүү дээ. Сүүлийн үед нохойн арьс ч олдохоо байсан тул эднийх Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийнхэнд бараг жилийн өмнө захиалж байж хэдийг олж авдаг гэсэн.

 

Бид гадаадаас материалаа авдаг тул 100 хувь Монгол брэнд гэж хэлэх боломжгүй” хэмээн Д. Даваамагсар хэлсэн. Түүнчлэн энэ олон үйлдвэрлэгчийн дагаж мөрдөх тогтсон стандарт байхгүй тул хэнийх нь чанартай, алиных нь эдэлгээ муу байгаа зэрэгт буух эзэн, буцах хаяггүй явж байгаад тэрбээр санаа зовнидгоо учирлав. Тэднээс цааны арьсан гутал хийдэг.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх