Наадмын сорилго барилдаан цуцалсан байна

МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан аж.  Энэ сарын 25-нд зохион байгуулахаар хуваарьт тусгасан байсан наадмын сорилго барилдаан цуцлагдахаар болжээ.

Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан наадмын сорилго барилдааныг цуцалсан ажээ.

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-ны өдөр Бүх цэргийн наадмын барилдаантай. Баяр наамдын өмнө үүнээс өөр бөхийн барилдаан болохгүй юм байна.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх