Бидний эрүүл мэндэд хортой 7 хоолны дэглэм

Хүн бүхэн энгийн бөгөөд хурдан хугацаанд жингээ хасах аргыг эрж хайдаг. Сайхан харагдахын тулд золиос гаргах хэрэгтэй гэдэг үг байдаг  ч эрүүл мэндээ золиосолж болохгүй. Таныг жингээ хасахад туслах бус харин ч эрүүл мэндээрээ хохироход хүргэж мэдэх дэглэмүүдээс сэрэмжлүүлж байна.



1. Гэдэсний цагаан хорхой

Хорьдугаар зууны эхэн үеээс энэхүү дэглэмийг хүмүүс хэрэглэсээр иржээ. Зоригтой хүмүүс цагаан хорхойн бэлцрүүт эмийг залгиж улмаар хүний биед хорхой өсөж томроод эзнийхээ идсэн хоолыг идсэнээр хүний жин багасна гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй байв. Харин дараа нь шимэгчдийн эсрэг эм уугаад л бүх  хорхойноосоо сална гэж боддог байжээ.

Цагаан хорхой нь 10метр хүртэл өсдөг нь таныг суулгалт, бөөлжилт, унаж татах өвчин болон толгойн өвчнөөр өвдөхөд хүргэж мэдэх ажээ. Тиймээс энэ дэглэм нь маш аюултай, эрүүл бус, үхэлд хүргэж мэдэх дэглэм юм.




2. Холливүүд дэглэм


Энэ дэглэмийг зохиогчид болох Ларри, Жейми нар 24 цагын турш өлсгөхгүй байх жигнэмэг болон сүүтэй коктейл зэргийг санал болгодог.  Та тэдний бүтээгдэхүүнийг хэрэглээд 1-5 кг хасаж,  яг л Холливүүдийн одод шиг сайхан харагдаж болно гэжээ. Гэвч яг үнэндээ маш бага калоритой дэглэм таны биед дотор муухайрах, ядарч сульдах, өтгөн хасах, суулгах зэрэг маш олон талын сөрөг нөлөөтэй байдаг байна.  Мэргэжилтнүүд энэхүү дэглэмийг огтхон ч  санал болгодоггүй  байна.



3. Хүүхдийн хоолны дэглэм


Дасгалжуулагч Трейси Андерсоны энэхүү дэглэмийг дагахын тулд та өглөөний, өдрийн хоолыг шилэнд савалсан хүүхдийн нухашаар солих хэрэгтэй байдаг . Харин оройн хоол маш бага калоритой байх ёстой. Мэдээж энэхүү дэглэмийг бариснаар та мэдэгдэхүйцээр жин хасна, гэвч насанд хүрсэн хүн ийм хоол идсээр байвал таны биед сода дутагдаж эхэлдэг байна. Мөн жинхэнэ хоолноос авах таашаалыг нухашнаас авахгүй шүү дээ.




4. Хоолны гуурс/K-E дэглэм


Этгээд дэглэм. Эмч нар хүнийг хоолны гуурсаар хооллож дэглэм бариулах арга олжээ. Тиймээ та зөв уншиж байна, энэ бол хоолны гуурс. Ямар ч нүүрстөрөгчгүй бага илчлэгтэй, уурагаар баялаг шингэн таны бие лүү юүлэгдэнэ. Хоолны гуурсны бүдүүн нь яг л гоймон шиг жижигхэн. Тэд гуурсыг гэдэс рүү хамраар оруулж шингэнийг шахан хүнийг хооллодог байна. Улмаар хүний биед нүүрстөрөгч дутагдаж, өлсөлт явагдан биеийн өөрийн өөх маш хурдацтай шимэгддэг байна. Энэ арга нь биеийн дасгал хөдөлгөөнөөр хийдэг дэглэмтэй үр дүнгийн хувьд ижил боловч үүнийгээ дагаад толгой өвдөх дотор муухай оргих гэх зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг байна
 
 

5. Нойрсож буй гүнжийн дэглэм


Бид бүгд унтах нь шарталт болон ханиадыг дардагийг мэднэ. Тэгвэл унтах нь өөрөө зарим хоолыг алгасах маягаар хийгдэж болох хоолны дэглэм гэдгийг та мэдэх үү. Энэ дэглэм нь 1960 оны зохиолд дурдагдаж улмаар түгээмэл болсон байна. Ер нь бол энэ нь хамгийн залхуу дэглэм. Та ердөө эм уухад л болно. Энгийнээр хэлвэл энэ дэглэм нь булчингийн сулралттай өлсгөлөн юм байна. Гэвч энэ дэглэм нь маш аюултай бөгөөд эмийн тунг хэтрүүлсэн тохиолдолд бодисын солилцоо удааширч үхэж ч болзошгүй байна.
 
6. Байцааны шөлний дэглэм

Энэ хуучинсаг дэглэм нь хамгийн энгийн нь юм.Энэ дэглэм нь таныг зөвхөн хэдхэн төрлийн хоол хүнс идэхийг зөвшөөрөх бөгөөд таны өдөрт авах илчлэгийн хэмжээг 1000 калориор хязгаарладаг байна. Гэхдээ өдөрт авах илчлэгийнхээ хэмжээг хязгаарлах нь тийм ч сайхан санаа биш гэдгийг хоолны дэглэмийн талаарх олон номонд бичсэн байдаг бөгөөд эмч нар ч хэлдэг байна. Хүнсний ногоо нь эзэлхүүн их эзлэх боловч илчлэг бага агуулах нь энэ дэглэмийн гол учир бөгөөд мөн л энэхүү дэглэм нь олон сөрөг дагаваруудтай.
 



7. Цитрус жимсний дэглэм   
                                
Энэ дэглэм нь 1930 аад онд дэлгэрсэн бөгөөд журмын хувьд маш энгийн. Ердөө л хоол идэхийнхээ өмнө усан үзэм болон аяга ус ууж нүүрстөрөгч аль болох багатай хоол идэхэд болно. Энэ дэглэм нь бүсэлхий хэсэгийн таргалалтанд их нөлөөтэй бөгөөд 10 хоногт 5 кг турах ч тохиолдол байдаг. Усан үзмийн дэглэм нь хамгийн эрүүл дэглэмүүдийн нэг ажээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх