Э.Эрдэнэжамъян: 60 тэрбумын хэргийн гэрчийг “устгах” гэж байгаад харамсаж байна

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр зарж байгаа МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын бичлэгийг анх удаа олон нийтэд цацсан хүн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян байсан. Үнэн бодитой дээрх хэргийг иргэний болоод улстөрийнхөө үүргийн дагуу олон нийтэд дэлгэсэн түүнийг харамсалтай нь бусдын нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд дуудаад байгаа. 2017 оны зургадугаар сарын 2-нд Хан-Уул дүүргийн иргэний шүүхийн анхан шатны шийдвэрээр 60 тэрбумын бичлэгийг анх олон нийтэд мэдээллэсэн гэх МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг нэр төр, ажил хэрэг гутаасан мэдээлэл цацсан тул нэр төр сэргээхийг даалгаж уучлал гуйх тухай шийдвэр гаргасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ үйл явдал өрнөсөөр олон нийтийн дунд дуулиан болоод байна. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Би тэр үед тухайн бичлэгийг хийсэн Доржзодов гэдэг хүнийг гэрчээр оруулмаар байна. Хаяг, холбогдох утас бүх зүйл байна гэсэн хэрэгсээгүй. 90 минутын бүтэн бичлэг нь байна. Үз гэсэн хүлээж аваагүй. Би энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандана. Гэхдээ үүнээс өмнө гэрчийг устгах, айлган сүрдүүлэх үйл явдал болж байгаад харамсаж байна” гэв.

МАХН-ын сонгуулийн штаб

 

Эх сурвалж: www.zuv.mn