ОРОСЫН АРМИЙН ХУТГАНЫ ХУВЬСАЛ

Мосины винтовны жад /1891-1930 он/

1870 оны Бердан бууг сайжруулан С.И.Мосины винтов буу 1891 онд зэвсэглэлд оржээ. Түүний хошуунд дөрвөн талт урт /50 см/ жад хийдгийг хүн болгон мэдэх биз ээ. Уг винтов буу олн жил армийн гол зэвсэг байж ирсэн.

Армийн хутга (НА-40)

 

Дэлхийн 2-р дайны өмнө гарсан армийн хутга. Мосины винтовын хутган жаднаасалдар хүнд бага.

Орос-Финляндын дайны дараа яаралтай бий болгосон. Үүний хоёр дахь хувилбар нь илүү түгээмэл хэрэглэгддэг нь тагнуулчид, болон автоматчид зэвсэглэж байсантай холбоотой гэнэ. Өргөн нь 22 мм нийт урт нь 40 см уг хутга модон бариултай байсан нь өртгийг багасгахтай холбоотой байжээ.

Уралын сайн дурын танкийн корпусын армийн хутга

 

Сонирхолтой баримт. 1943 онд Уралын ажилчдын хандиваар боссон танкийн корпус бий болсон. Манай “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадрилтэй адил.

Энэ ажилчдын хөрөнгөөр боссон танкчдад зориулагдсан хутга нь ийм нэртэй болжээ.

Финка НКБД

 

Орос-Финийн дайны үеэр зөвлөлтийн цэргүүдэд, дайсны ар талд ажиллах тагнуулчид хорлон сүйтгэгчэд хутга дутмаг, түүний хэрэгцээ маш ихээр гарч байжээ. Харин дайснуудад нь сайн  хутга байж. Үүнээс сургамж авсан зөвлөлтийн армийнхан Финийн хутгийг жаахан өөрчлөн НКБД хийсэн байна. Уул нь Финийн хутгыг бүр хувьсгалаас өмнө мэддэг хэрэглэдэг байсан ч 30-аад оноос хэрэглэхийг хориглож байжээ.

Эскильстуны Понтус Хольмбергийн ангын хутга

 

Алдарт Финка НКБД хутганы нэг төрөл юм. Эсвэл Норвегийн хутганы загвар байх. Уг Шведийн анчны хутгийг Эскильстуны Понтус Хольмбергт үйлдвэрлэж байжээ.

Финка НКБД хутганы орчин үеийн загвар

Орчин үеийн материалаар хийгдэж байгаа уг загвар маш их эрэлттэй байдаг. Бариул нь жаахан бөөрөнхийдүү атгын хэлбэртэй болж өгсөн. Ишийг нь модоор хийж арьс зэрэг янз бүрийн материалаар бүрж, шигтгээ хүртэл хийдэг болсон байна.

1943 оны армийн НР43 буюу “Интоор” хутга

 

НА-40 илүү амжилттай болсон загвар. НР-43 хутга нь бат бөх хуванцар иштэй, бариулын угтай металл толгойтой, арьсан хуйтай.  Тагнуулын офицер загварыг гаргасан. Энэ НР-43 загвар амжилттай байгаа нь тусгай хүчний хэрэгцээнд хэвээрээ байгаа учраас нэр хүндтэй байгаа. Олон түмэнд Вишня /интоор/ нэрээр мэднэ.

Тусгай хүчнийхний хутга – НРС

 

ЗХУ-ын 1960-аад онд тусгай хүчнийхэнд зориулан гаргасан хутга. Энэ хутганы нэг онцлог нь СП-3 патроноор богино зайд 7.62 мм сумаар бууддаг.

Тусгай хүчнийхний хутга – НРС-2

 

ЗХУ-ын 1986 оноос НРС-ийг сайжруулан бүтээсэн мөн тусгай хүчнийхэнд зориулан гаргасан хутга. Энэ хутганы давуу болсон тал нь СП-4 патроноор 7.66мм сумаар бууддаг. Энэ нь 20 м-ийн зайнаас дуулга нэвтлэх чадвартай. Дараагийн буудах хугацаа нь 1-2 минутад бэлэн болно. Агаар, тэнгисийн тагнуул, тусгай хүчин, цагдаагийн тусгайанги, дотоодын хамгаалах тусгай ангийнханд хэрэглэдэг.

1949 оны Калашниковын /АК-47/ автоматын хутган жад

 

Оросын алдарт АК-47 байлдааны гол зэвсгийн байлдааны хутган жад. Гэхдээ 1949 оны эхний загварт нь жад байхгүй байжээ.Харин 1953 оны загварыг хутган жадтайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. СВТ-40 винтовтой адил хутган жад боловч түгжигдэх механизм нь өөр байсан байна. Энэ “6х2” хутган жад  загварыг мэргэжилтнүүд хийгээд дэлхий дахин маш өндрөөр үнэлэгдсэн байна.

1956 оны Р.М.Тодоровын туршилтын загвар

 

1956 онд Тэнгисийн цэргийн дэд хурандаа Р.М.Тодоровын тагнуулын болон хорлон сүтгэх зэрэг тусгай ажиллагаанд зориулан гаргасан загвар. Тэр АКМ бууны хутган жадыг боловсронгуй болгох товчоонд ажиллаж байсан. Үүнийгээ АКМ буунд зориулан өөрчилсөн ба одоо олон оронд дууриалган болон хуулбарлан үйлдвэрлэж байгаа.

1959 оны АКМ буунд зориулагдсан хутган жад

 

Тэнгисийн цэргийн дэд хурандаа Р.М.Тодоровын гаргасан АК-47 болон АКМ бууны “6х2” хутган жадыг боловсронгуй болгосон загвар. Шинэ “6х3” хутган жад нь илүү хөнгөн уян хатан болж өгсөн байна.

1978 оны АКМ болон АК-74 буунд зориулагдсан хутган жад

 

Энэ шинэ жад нь АК-74-ийн хамт ЗХУ-ын нүүр царай брэнд болсон. Дэлхийн 60 аад орны үндсэн зэвсэглэлд байдаг. Энэ АК-74 жадтайгаа Мозамбик улсын сүлдэнд орсон байдаг. Мөн Зүүн Тимор, Зибабве улсын сүлд, туг далбайн дээрээс харж болно

1989 оны АК-74 буунд зориулагдсан хутган жад

 

1989 оноос АК-74 автоматын хутганы ир болоод иш нь өөр болсон. Өмнөх хутгыг ашиглахааа болиогүй ч энэ загварыг маш сайн болсон гэж үздэг бөгөөд одоог хүртэл зэвсэглэлд ашиглаж байна.

ЗХУ-ын агаарын /десант/ хүчний тасдагч хутга

 

Энэ бол үнэхээр сонирхолтой зэвсэг бол агаарын хүчний десантчидын тасдагч хутга. Нисэгчид, шүхэрчид ус буюу ойд бууж шүхэр орооцолдсон үед тасдагч болгон ашиглахаас гадна байлдааны үүргээ гүйцэтгэх чадвартай.

Оросын десантчидын тасдагч

Оросын орчин үеийн десантчидын хурц үзүүргүй, ховил бүхий хоёр талдаа иртэй автомат хутга. Түгжээг дарснаар ирнэ ишнээсээ гарч ирнэ, хутганы үзүүрээс нь дараад буцааж хийнэ.

Усан үл ажрах /усанд шумбагчын/ хутга

Усанд шумбагчдад  /тэнгисийн цэрэг, усны тусгай ажиллагаанд хэрэглэгддэг/ зориулагдсан зэвэрдэггүй, соронзлогддоггүй титан металл хутга. Маш бат бөх, хурц иртэй, алх цохиур болгон хэрэглэж ч болно. Аливаа соронзон мэдрэгч төхөөрөмжинд илрэхгүй.

Усанд шумбагчын цагирган гогцоот хутга

ЗХУ-ын зэврэлтээс хамгаалагдсан модон бүрхүүлэн иштэй ган хутга. Усанд хутгаа унаж гээгдэхээс сэргийлсэн уяа уях гогцоотой. Уг хутганы жин бараг 1 кг гэнэ. Иймэрхүү хутга нь АНУ, Герман зэрэг барууны тусгай хүчнийхэнд хэрэглэгддэг байна.

Усны универсаль хутга - НВУ

 

ЗХУ-ын Тэнгисийн цэргийнхний үндсэн хутга. Мөн тусгай хүчнийхэнд ашиглагдана. Ган утас, олс, кабельийг хөрөөдөж чадах иртэй, пластик хуйтай. Резинэн бариултай хийгдсэн нь хутга тулалдааны үед гараас мултрах гулсах эрсдлийг бууруулсан байна. Мөн соронзлогдохгүй.

Тэнгисийн чөтгөр

ОХУ-ын арми, флотод өргөн ашиглагддаг универсал хутга. Хөнгөн авсаархан шилдэг хутга.

Шуурга

 

Тэнгисийн явган цэргийн туршилтын универсаль хутга. Зэвэрдэггүй, химийн урвалд тэсвэртэй.

Шилүүс

Тусгай хүчнийхний хутга

 

ДВ-1

ДВ-2

Шийтгэгч

Баатар НСН

Антитерор

Катран

Шайтан

Акела

Смерш-5

Гюрза

Кобра

Взрывотехник

Кинжал Финансовой разведки России

ОЦ-4

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх