Бидний биед хэрэгтэй ‘’муу зуршлууд’’

1. Чанга хөгжим



Чанга хөгжим сонсох үед бидний тaрхи тайвшруулах дааврыг ялгаруулж жаргалтай, тайван мэдрэмжийг төрүүлдэг байна. Мэдээж хэтрүүлэн сонсвол таны сонсголд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.


2. Тайван сууж чадахгүй байх
 



Үзэг балаа оролдох, хөлөө савчих, хуруугаараа ширээ тогших гэх мэт хажуудах хүнийхээ дургүйг хүргэдэг үйлдлүүд яг үнэндээ биднийг илүү их анхаарлаа төвлөрүүлж, ой санамжаа сайжруулж, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхэд тусалдаг байна. Мөн калори шатаадаг ажээ.


3. Сэрүүлгээ ахин дахин дуугаргах




‘’За ахиад 5-хан минут’’ гэсээр 30 минут унтчихсан байдаг үе байдаг шүү дээ. Гэвч үнэндээ өглөө 5 минут ч гэсэн илүү унтах нь стресс бууруулах, урт удаан амьдрал бэлэглэх ид шидтэй байдаг байна.  


4. Хүссэн зүйлсээ идэх
 



Чихэр шоколад, түргэн хоол, газтай ундаа бидний биед муу. Гэхдээ үнэхээр идэхийг хүссэн үедээ бага хэмжээгээр хэтрүүлэлгүйгээр идэх нь биднийг аз жаргалтай болгож, юм идэх ‘’хорхой’’-гоо дарахад тусалдаг байна.


5. Уурсах
 



Биеэ барих чадвараа хэсэгхэн ч гэсэн алдах нь таны биед ашиг тустай гэвэл та итгэх үү? Сэтгэл хөдлөлөө гаргах нь стрессийг багасгаж  , зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна. Мэдээж ойр дотныхоо хүмүүст  тэсэж тэвчмээргүй санагдтал ‘’стрессээ гадагшлуулаад’’ байж болохгүй гэдгийг санаарай.


6. Кофе
 



Кофе хүний биеийн бодисын солилцоог түргэсгэж, стрессийг буурулж, сэтгэл гутралд орохоос сэргийлдэг. Мэдээж хэмжээг нь тааруулж уух хэрэгтэй. Мэргэжилтнүүд зөвлөхдөө насанд хүрэгсэд өдөрт  хамгийн ихдээ 400 мг кафейн буюу 4 хүртэлх аяга кофе ууж болно гэдэг.


7. Наранд алхах
 



Цусны даралтыг багасгаж, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг бууруулна. Мөн ‘’Д’’ витаминий дутагдлаас таныг хамгаалдаг байна. Эмч нар өглөөний 10 цагаас өдрийн 4 цаг хүртэл нартайд хэт удаан алхахгүйг зөвлөдөг.  Гэсэн хэдий ч бид нарнаас ‘’Д’’ витамин авах шаардлагатай. Та нарны тос түрхээгүй бол 20 минут наранд байхад аюулгүй. Харин 20 минут өнгөрсний дараа заавал нарны тос түрхэж арьсаа хамгаалах хэрэгтэй байдаг ажээ. 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх