Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо 2 жил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) Tэргүүн байрыг эзэллээ.

МУГЖ Г.Ариунбаатар финалд нийт 3 дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулжээ.

Дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болвуу. Тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг гайхжээ. 

Тэгвэл Г.Ариунбаатарын энэхүү амжилтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагшин магтжээ. Тэрбээр энэ тухай сэтгэгдлээ, “Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө. Чингис хааны одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа” хэмээн бичжээ

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх