Орос эмэгтэй Монгол улсын мөнгөн тэмдэгтийн түүхийн талаар ном гаргажээ

Манай улсад Монгол улсын мөнгөн тэмдэгтийн түүхийн талаар бүрэн хэмжээний ном бүтээл туурвисан эрдэмтэн судлаач ховор байдаг. Тэгвэл ОХУ-ын “Гознак”үнэт хэвлэлийн компаний хэвлэлийн албаны Ерөнхий захирлын орлогч дарга Наталья Никифорова гэдэг Орос эмэгтэй Монголын мөнгөн тэмдэгт, банкны үнэт цаасны тухай номыг 2016 онд хэвлүүлэн гаргажээ. Уг номд 1916-1983 он хүртэл манай улсын хойд хөршид хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт болон үнэт цаасны тухай сонирхолтой түүхэн баримтууд орсон байна. Саяхан энэхүү номыг хэвлүүлсэн хатагтай Наталья Никифорова гуай Монгол банкны урилгаар манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр Улаанбаатарт ирснийхээ дараа Монгол банкны ажилтан албан хаагчдад өөрийн номыг танилцуулж,халуун дотно яриа өрнүүлэн,санал бодлоо солилцсон бөгөөд түүний бүтээл нь Монголын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар хийсэн бүрэн хэмжээний анхны судалгааны ажил болсноороо онцлогтой юм байна.       

Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх