БНСУ-ын иргэн Ван Сү С.Ганбаатарт хандив өгсөнөө хүлээн зөвшөөрлөө

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээрээ БНСУ-ын Мүүний шашны төлөөлөгч Ван Сү МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатарт хандив өгсөн талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Ван Сү нь С.Ганбаатарт хандив өгсөн минь үнэн, үүндээ уучлал гуйж байна гэсэн бичгийг СЕХ-нд хүргүүлжээ.

СЕХ-нд Ван Сү-гийн бичгээс гадна 'Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадаадын иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж өгнө үү' гэсэн хүсэлтийг нэр бүхий иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн байна. Тиймээс уг бичгийг СЕХ-ноос цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Учир нь сонгуулийн тухай хуулиар ийм асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй юм байна.

 

Эх сурвалж: www.zaluu.com