ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

  1.     Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны  мэдээлэл  солилцох, тайлагнах үндэсний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн суурь судалгааг хийх ажлын хүрээнд “Байгаль орчны мэдээ мэдээллийн төлөв байдлын үнэлгээ, шинжилгээ хийх тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

  1.     Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. 

-      Монгол Улсын байгаль орчны мэдээ мэдээллийн хэрэгцээ шаардлага, мэдээллийн олдоц, хүртээмжтэй байдал, чадавхид дүн шинжшилгээ хийх;   

-      Үзүүлэлтийг тайлагнах мэдээллийн систем /Indicator Reporting Information System (IRIS) хэмээх онлайн тайлангийн системийг ашиглах боломж, Монгол Улсын байгаль орчны мэдээ мэдээллийн хэрэгцээ, шаардлага, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;

Зөвлөх нь баримтын судалгаа, төр, засгийн байгууллага, бусад оролцогч талуудтай ярилцлага хийх, бүлгийн хэлэлцүүлэг хийх замаар судалгаанд шаардлагатай мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийнэ,.                

Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсанаас хойш 2 сарын дотор хийж гүйцэтгэх болно. 

  1.     Зөвлөхөд тавих шаардлага

-       Зөвлөх нь эдийн засаг, статистик, байгаль орчны чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

-       Статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах чиглэлээр боловсрол, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, төр, засгийн байгууллагын статистик мэдээлэл хариуцсан газар, хэлтэст  5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

-       Зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн нь олон улсын төсөл, хөтөлбөрт байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн мэдээлэл, байгаль орчны статистик зэрэг чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;

-       Зөвлөх нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагатай холбогдох чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн бол давуу тал болно;

-       Зөвлөх нь Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх зэрэг болно.

  1.     Бүрдүүлэх материалын жагсаалт:

Зөвлөхийн ажлын байрыг сонирхож буй хувь хүн нь дараах материалыг Монгол хэл дээр бэлдэж ирүүлнэ. Үүнд:

-       Ажлын байрны өргөдөл

-       Анкет, ажлын туршлага

-       Их сургуулийн дипломын хуулбар

  1.     Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс  2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрүүдэд 10-17:00  цагийн хооронд авч болно. Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө хэвлэмэл байдлаар ирүүлнэ үү.  

 

  1.     Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт хаяглана уу.

Эх сурвалж: www.mne.mn  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх