​Нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн найман дүүргээс 275 мянга санал авчээ

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга улсын хэмжээнд 38.64 хувь буюу 517 мянга 437 иргэний санал авлаа. Түүний тухайд нийслэлийн найман дүүрэгт 275 мянга 21 иргэний санал авч Улаанбаатарт ялалт байгуулсан байна. Үүнд:

Баянхонгор аймагт 11457 иргэний санал авч 29.02 хувиар,

Багануур дүүрэгт 4275 иргэний санал авч 33.71 хувиар,

Баянгол дүүрэгт 25831 иргэний санал авч 27.05 хувиар,

Баянзүрх дүүрэгт 37911 иргэний санал авч 50.59 хувиар,

Сонгинохайрхан дүүрэгт 53978 иргэний санал авч 38.48 хувиар,

Сүхбаатар дүүрэгт 29407 иргэний санал авч 46.51 хувиар,

Хан-Уул дүүрэгт 34595 иргэний санал авч 46.51 хувиар,

Чингэлтэй дүүрэгт 31065 иргэний санал авч 43.40 хувиар 
ялалт байгууллаа.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан гадаад дахь монголчуудын саналын дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон буюу 2979, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 955, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 740 сонгогчийн саналыг тус бүр авсан байна.

 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх