М.Энхболд Баян-Өлгий тэргүүтэй 11 аймагт ялалт байгуулжээ

МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 11 аймагт бусад өрсөлдөгчөөсөө илүүрхэж ялалт байгуулсан байна.
Тодруулбал, тэрбээр дараах аймгуудад ялалт байгуулжээ. Үүнд:

Баян-Өлгий аймагт 18967 иргэний санал авч  49.65  хувиар,

Говь-Алтай аймагт 9592 иргэний санал авч 39.55  хувиар,

Завхан аймагт 12442 иргэний санал авч  39.99 хувиар,

Сэлэнгэ аймагт 15619 иргэний санал авч  33.97 хувиар,

Сүхбаатар аймагт 10023 иргэний санал авч  36.11 хувиар,

Төв аймагт 16546 иргэний санал авч  40.70 хувиар,

Увс аймагт 15698 иргэний санал авч  47.92 хувиар,

Ховд аймагт 13724 иргэний санал авч  40.36 хувиар,

Хөвсгөл аймагт 18896 иргэний санал авч  34.80 хувиар,

Өвөрхангай аймагт 17908 иргэний санал авч 38.58 хувиар,

Багахангай аймагт 1104 иргэний санал авч 56.50 хувиар 
тус тус ялалт байгуулав.

Нэр дэвшигч М.Энхболд Нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 26.65 хувийн санал буюу 166 мянга 302 иргэний саналыг урьдчилсан байдлаар авсан бол улсын хэмжээнд 411 мянга 748 иргэний санал авч Х.Баттулгын араас удааллаа.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх