Баянзүрх дүүрэгт жишиг гудамжууд нэмэгдсээр байна

Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм.

Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгдлээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай болов.

Дашрамд мэдээлэхэд, 2013 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Дүүргийн хөгжлийн төв байгуулагдсанаар Баянзүрх дүүргийн хэмжээнд иргэдийн бүлэгтэй хамтарсан 80 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх