"С.Ганбаатар хоёроор гарсан! Ийм луйвар чинь улам л хүмүүсийн дургүйг хүргэж жигшин үргээх болно"

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өнөө өглөөний 09.15 цагт эцэслэгдэж, Х.Баттулга 517 478, М.Энхболд 411 748, С.Ганбаатар 409 899 иргэний саналыг авлаа. Ингэснээр Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болж байгаа юм.

Цахим сүлжээнд хоёрдугаар шатны өрсөлдөөн Х.Баттулга,С.Ганбаатар нарын хооронд явагдах учиртай гэсэн иргэд, сонгогчдын байр суурь давамгайлж байна. Үүний жишээ болгож эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын гишүүн Г.Уянга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэнийг  хүргэж байна.

С.Баярхүү: -Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат буюу дахин санал авахад нэр дэвшигч С.Ганбаатар орох естой. Монгол Ардын нам, М.Энхболд луйвар хийсэн.

Нийт 1,318,511 хүн санал өгснөөс 18,653 саналын хуудас хүчингүй болсон гэвэл 1,318,511-18,653=1,299,948 саналын хуудас хүчинтэй болно. Гэтэл нэр дэвшигчид авсан санал нь 516,784+410,622+409,718=1,337,124 болоод явчихлаа. Зөрүү нь 1,337,124-1,299,948=37,176 санал хаанаас гараад ирэв? 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: С.Ганбаатар хоёроор гарсан! Ийм луйвар чинь улам л хүмүүсийн дургүйг хүргэж жигшин үргээх болно! Иргэдээ ингэж басан доромжилж болохгүй ээ, Энхболд дарга аа. Уул нь хоёр залууд амжилт хүсч гар бариад нэр төртэй холдсон бол Таныг хайрлах байсан. Дэмжсэн хүмүүс тань бусдын өмнө нүүр бардам үлдэх байлаа.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх