Дахин санал хураалт ирэх сарын 9-ний өдөр явагдана

Сонгуулийн ерөнхий хорооноос яг одоо мэдээлэл хийж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж гурван тогтоол гаргажээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нэг сая 988 мянга 868 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс нэг сая 357 мянга 788 иргэн санал хураалтад оролцжээ. Энэ нь нийт сонгогчдын  68.27 хувь юм. Иймд сонгуулийг хүчинтэйд тооцож байгаа. Гэвч нэр дэвшигчидийн саналын зөрүү Х.Баттулга 517478 иргэний санал авч 38.11 хувь, М.Энхболд 411.748 иргэний санал авч 30.3 хувь, С.Ганбаатар 409.899 иргэний санал авч 30.19 хувийн санал тус тус авсан

Иймээс дахин санал хураалтыг  ирэх сарын 9-ний өдөр явуулахаар тогтоол гаргасан байна. 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх