УБТЗ монголоор дамжин аялах нэг сая жуулчныг тээвэрлэх болжээ

Орос, Монгол, Хятад улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт  энэ сарын 20-24-нд Улаан-Үд  хотноо зохион байгуулагджээ.

 

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.  Уулзалтад оролцогч талууд “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлжээ.

 

Энэхүү зорилтын дагуу Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдан галт тэрэг аялуулж, УБТЗ монголоор дамжин аялах нэг сая жуулчныг тээвэрлэх болжээ.

                                                                                                               

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх