ДАШТ М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар оролцлоо

БНСУ-ын Мужу хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээнд эх орноо төлөөлөн М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар өрсөлдсөн юм.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр маань Украин, Сербийн тамирчныг ялсанаар шөвгийн наймд шалгарсан бөгөөд гуравдугаар тойрогт "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Домникан улсын тамирчныг 11:10-аар дийлсэн аж. 

 

Улмаар хүрэл медалийн тулаанд М.Түмэнбаяр Мексикийн тамирчинд ялагдсан байна. Энэ жинд 83 орны тамирчин өрсөлдөв. Мөн 68 кг-ын жинд П.Тэмүүжин эхний тойрогт Ирландын тамирчинд ялагдлаа.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх