Маргаашнаас ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

       

 Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилэхийг анхааруулж байна.

 

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 7 дугаар сарын 1,2-нд  нутгийн баруун хагаст сэрүүснэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх