Дэлхийн хүн амын 3/1 нь "Facebook" хэрэглэдэг

 

"Facebook" хэрэглэгчдийн тоо 2 тэрбумд хүрчээ. Энэ нь дэлхийн хүн амын 3/1 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. “Facebook” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Марк Цукерберг мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “өнөө өглөөний байдлаар, хоёр тэрбум хүн “Facebook”-ийг албан ёсоор ашиглаж байна” гэжээ.

М.Цукерберг Харвардын их сургуулийн оюутан байхдаа үүсгэн байгуулсан энэ нийгмийн сүлжээ ердөө 13 жилийн дараа 2 тэрбум хэрэглэгчтэй боллоо. Тэрбээр дэлхийн дахинд түгсэн энэ нийгмийн сүлжээг бий болгосныхоо дараа их сургуулиа орхисон түүхтэй. “Facebook”-ийг сар тутам хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрлээ гэж тэрбээр 2012 оны 10 дугаар сард зарлаж байсан юм. Тэгвэл үүнээс ердөө таван жилийн дараа хэрэглэгчдийнх нь тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх