Ирэх сарын 3 хүртэл халуун ус хязгаарлах хуваарь гарлаа

Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.

Зургаадугаар сарын 28-ны өдрөөс долоодугаар сарын 03-ны өдрийн хооронд Шөнийн зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яам, СОС хотхон, 16-р хороолол, Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлах тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБДС ТӨХК-иас зөвлөлөө.

7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд: 



Зургаадугаар сарын 9-ний байдлаар Төв цэвэрлэх байгууламж, Карьерийн салаа шугам, Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчмын дулааны шугам тоноглолын засварын ажил дуусч, дүүргэлт хийхээр ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх