Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 6-р сарын 26-нд орон даяар болсон билээ.

Гэвч нэр дэвшигчдийн хувьд 50+1 хувийн санал авч байж Монгол төрийн  тэргүүнээр сонгогдох учиртай боловч ирцэндээ хүрсэнгүй. Иймээс СЕХ хуралдаж дахин сонгуулийн 7-р сарын 7-нд явуулахаар зарласан  билээ. Саналын тоогоор Х.Баттулгын хувьд 517478 гаруй мянган  хүний санал буюу 38,64 хувьтай, МАН-ы нэр дэвшигч М.Энхболд 411748 хүний санал буюу сонгогчдын 30.75 хувийн саналтай байгаа. 

Дахин сонгууль явуулахад 7.2 тэрбум шаардлагатай бөгөөд энэ мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

эх сурвалж: unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх