Энэ сарын 10-ны өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоов

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөрийн хуралдаанаар хоёр дахь шатны сонгуулийг энэ сарын 07-ны өдөр явуулах тов гарган зарласан.  Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт үүрэг болгожээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх