Пак Гын Хэг шилжүүлэн өгөхийг Пхеньян шаардлаа

ПХЕНЬЯН. /NHK/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял онооно гэж Умард Солонгос мэдэгдлээ. Удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр төлөвлөж байсан гэж Пакийг Пхеньян буруутгаж байна.

Лхагва гарагт Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдэгдэлд “Пакийг шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосоос шаардаж байна” гэжээ. Уг мэдэгдлийг Умард Солонгосын Улсыг аюулаас хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Ерөнхий прокурорын газрын нэрийн өмнөөс гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак манай улсын удирдагчийн эсрэг төрөөс санхүүжүүлсэн аймшигтай террорист халдлага үйлдсэн. Тиймээс хоёр Солонгосын харилцааг харгалзан үзсэний үндсэн дээр Өмнөд Солонгосын тал бидний тавьсан шаардлагыг үл тоомсорлох ёсгүй” гэжээ.

Пакийн халааг авсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж буй энэ үед Пхеньян ийм мэдэгдэл хийлээ.  Ноён Мүн өнөөдөр ба маргааш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вашингтон хотноо яриа хэлэлцээ хийх юм.

эх сурвалж: unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх