Ким Чен Уныг хөнөөхийг завдсан этгээдэд ялын дээд хэмжээ онооно

Хойд Солонгос мэдэгдэхдээ, дээд удирдагч Ким Чен Уныг нууцаар хороохоор хуйвалдагсдыг "үндэсний терроризм"-ын гэмт хэрэгтнээр тооцож, ялын дээд хэмжээ өгнө гэжээ. 
 
KCNA-ийн нийтэлсэн Үндэсний Батлан хамгаалах яам, Нийгмийн аюулгүйн хамгаалах яам, Төв прокурор зэрэг байгууллагын хамтарсан мэдэгдэлд, нууцаар далдалж байсан терроризмын бүлэглэлийг шинээр илрүүлсэн ба тус бүлэглэл АНУ, БНСУ-ын тагнуулын байгууллагын зааврын дагуу Хойд Солонгосын дээд удирдагчийг биохимийн аргаар нууцаар хороохоор оролдсон байна. Хойд Солонгосын тал гүнзгий шалгалтын дагуу, БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ төрийн эрх барьж байсан хугацаандаа, тус орны NIS-аар дамжин Ким Чен Уныг нууцаар хороох төлөвлөгөө зохиож, машин тэрэг, галт тэрэгний осол гаргахаар оролдсон. Гэвч Хойд Солонгосын талын сонор сэрэмж, Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэж, нууцаар хороох гэсэн төлөвлөгөө биелээгүй юм гэжээ. 

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Ким Чен Уныг нууцаар хороохоор оролдсон Пак Гын Хэ, БНСУ-ын NIS-ын дарга нарын зэрэг хүмүүст ялын дээд хэмжээ өгөхөө Хойд Солонгос мэдэгдээд байгаа бөгөөд олон улсын холбогдох гэрээний дагуу, БНСУ Пак Гын Хэ зэрэг хүмүүсийг Хойд Солонгост даруй шилжүүлэн өгөх хэрэгтэй. Хэрэв БНСУ-ын засгийн газар энэ шаардлагыг үл ойшоовол, Хойд, Өмнөдийн харилцаанд сөргөгөөр нөлөөлөх болно гэжээ. 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх