“ДАЯН ДЭЭРХИЙН ЦОМ” ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААН ТОЙРОМ НААДАМ БОЛНО

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, төслөөс санаачлан анх удаа зохион байгуулж буй уг наадамд Хөвсгөл аймгийн үндэсний шагайн харваан 11 багийн 99 харваач оролцон Хөвсгөл нуурыг зорин очиж буй жуулчид, аялагчдад үндэсний өв соёлыг таниулна.

Гадаад, дотоодын жуулчдыг татах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болох энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулснаар тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.


Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сум, 
2017 оны 7 дугаар сарын 5-6

Эх сурвалж: www.mne.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх