НООСООР БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар уламжлалт аргыг орчин үеийн техник, технологитой хослуулан ноос боловсруулж, гар урлал, бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний эд зүйлсийг хийх иргэдийн сонирхлыг харгалзан ноосоор бүтээгдэхүүн хийх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Мөрөн хот, Хатгал тосгонд тус тус зохион байгуулав. Сургалтаар уламжлалт болон орчин үеийн арга, технологийг хослуулан ноосоо боловсруулах, төрөл бүрийн бэлэг дурсгал, малгай, ороолт, гутлыг хийж сурснаар цаашид энэ чиглэлээр өрхийн бичил бизнес эрхлэх ур чадвар эзэмшив.
Сургалт явуулсаны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: www.mne.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх