​Д.Дагвадорж, Б.Энхбаяр нар хоосон толгойт-оороо дуудалцав

Их аварга Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэж цахим орчинд чамгүй олон хүмүүстэй ам мурийж, ширүүн дориун үг хэрэглэх болсон билээ.

Тэгвэл тэрбээр энэ удаад Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай жиргээнд лалар, хоосон толгойтоороо дуудалцаад авчээ.

Тэдний хэрүүл Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын “АН-ын дарга С.Эрдэнийн бүх хүний өр дарах жиргээг АН-ын гишүүд нь ч ичээд РТ хийхгүй байна шдээ. АСА масайхан голдуу гарууд л ширлэж суух...” гэх жиргэснээс үүдэлтэй бөгөөд уг жиргээний хариуд Асашёрюү "Хуулиа мөрдөөрэй! Хар лалар минь! Хүн гутааах хуультай шүү! Аса масайхан.... Чам чацагт хэлий! Нэртэй төртэй аавын хүү шүү! Битгий хүн доромжлоод байгаарай муу марожин минь” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.  

 

Эх сурвалж : www.Zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх