Энэ жилийн наадамд 521 хүчит бөх барилдана

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадамд 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.  

Наадамд барилдах бөхчүүдийг энэ сарын 9, 10-нд 10-18 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхийг нэмж бүртгэхгүй.

Дашрамд сонирхуулахад, Улсын Их баяр цэнгэл наадмын нээлт, хаалт уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс энэ сарын 07-нд худалдаанд гаргах юм. Тасалбарын үнэ 16, 20, 24 мянган төгрөг байхаар тогтжээ. Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх