ОХУ Өрнөдийн эсрэг авах арга хэмжээгээ сунгана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өрнөдийн хоригийн эсрэг авах арга хэмжээгээ 2017 оны эцсээс 2018 оны 12-р сарын 31 хүртэл сунгана гэх зарлигт гарын үсэг зуржээ. Уг зарлигт ОХУ үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын төлөө Путины засгийн газрын холбогдох байгууллагад 2014 оны 8-р сараас эхэлж хэрэгжүүлсэн хоригийн эсрэг эдийн засгийн онцгой арга хэмжээг 2018 онд 12-р сарын 31 болтол сунгахыг үүрэг болгожээ.


6-р сарын 28-нд Европын холбоо Минскийн хэлэлцээрийг сайн хэрэгжүүлсэнгүй гэдгээр шалтаг болгож, Оросод тавих эдийн засгийн хоригоо 2018 оны 1-р сарын 31 хүртэл сунгахаар болсон юм.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх