Тайванийг Хятадаас салгах гэсэн АНУ-ын оролдлогыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй

Хятадаас Америкт суугаа элчин сайдын яамнаас АНУ Тайваньд шинээр зэвсэг нийлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл хийжээ. Иймд Хятадын тал Америкийн талтай харилцаагаа хурцатгаж, цаашид энэ асуудал дээр томоохон арга хэмжээ авна гэв.

Хятадын зүгээс Америк улс  Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байгаагийг учир нь АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх болон аюулгүйн ашиг сонирхлыг уландаа гишгэснээс үүдэлтэй аж. 

Мэдэгдэлд нэмж дурдахдаа Тайвань бол Хятадын нэг хэсэг юм. Нэг Хятадын бодлого бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ юм. Бид Тайванийг тусгаар тогтнуулах, хагалан бутаргах ажиллагааг зогсоож, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална. Тайванийг Хятадаас салгахыг бид яасан ч зөвшөөрөхгүй гэжээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх