Алдарт уяач О.Алаг-Уулын Даншигийн хар морийг алдаршуулжээ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн алдарт уяач О.Алаг-Уулын Адуун сүргийн хар сүлд "Даншиг" хар хэмээх энэ цагийн идэрхэн хурдан хүлэгт зориулсан "Даншигийн хар" дуу мэндэлжээ. Яруу найрагч Р. Вандандоржийн үг, МУСТА И.Эрдэнбуянгийн аялгуу болох энэ сайхан дууг МУСТА О. Доржжанцан  дуулж олны хүртээл болгоод байна.      

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жил, Хангайн бүсийн түрүү, Хотгойдын хурд-3 уралдаанд 6,  Арын хангайн шигшмэл хурд-2 уралдаанд айргийн 4, Арын хангайн шигшмэл хурд-3 уралдаанд түрүү магнай, Архангай аймгийн төвийн бүс Алтан зуу бурханы тахилга наадмын түрүү, Дүнжингаравын хурд-2015 уралдааны түрүү магнай,  Хүрээ цам -2016 даншиг наадмын айргийн 5, 
“Даншиг” хар морь монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болж “Монгол морь 3000” буюу дэлхийн морины дээд амжилт геннисийн уралдаанд 4249 мориноос бүсээсээ аман хүзүүнд, 4249 мориноос 11-т ирж,  “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг их наадамд аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзэн хурсан олноо баярлуулсан. Монголын морин спорт уяачдын есөн их морины долоод ирэмбэлэгдсэн. “Алтан гэргэ” батламжаар өргөмжлөгдөөд байгаа "Даншиг хар" ийнхүү дуунд мөнхөрлөө.   Ар халхын нэрийг олон жил цуурайтуулах ижилгүй хурдан "Даншигийн хар"дууг уншигч та бүхэндээ хүргэе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх