Маргаашнаас эхлэн халуун ус хязгаарлах газрууд

“Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор өнгөрөгч даваа гаригаас /07.18/ эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн. Энэхүү засварын ажил тав хоног үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Ингээд ойрын өдрүүдэд засвар хийх байршлуудыг хүргэж байна.

VII.24 – VII.28 

  • УБ палас, Х хороолол, III эмнэлэг, 1 дүгээр хороолол орчим /5 хоног/

VII.31- VIII.04 

  • Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Японы ЭСЯ, “Шүрэн” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, Сансар 12, XV хороолол орчим  /5 хоног/

VIII.07 – VIII.11

  • III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/

VIII.14- VIII.18

  • ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн ЭСЯ орчим /5 хоног/

эх сурвалж: www.zuv.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх