Батлан хамгаалахын сайдыг огцруулахыг шаардсан албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээжээ. Тэрээр уг албан бичигтээ хэдхэн хоногийн өмнө Төв аймагт байрлах   Зэвсэгт хүчний Тавантолгой дах сургалтын баазад золгүй явдал болж, хүний амь эр сэдсэн явдалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл  албан ёсоор эмгэнэлээ илэрхийлээгүй явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ цэргийн албан хаагчид энхийн цагт амь эрстэнэ гэдэг нь салбар хариуцсан сайдын алдаа мөн гэдгийг онцлоод  Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож, тус яамны сайдаар мэргэжлийн хүн томилохыг шаардсан байна.