Мөс нүүрний нүхийг агшааж царайлаг болгодог

Нүүрний арьсны нүхжилт нь батганаас болж үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчлгаа хийдэггүйгээс болж нүхжилт ихсэн томордог. Нүхжилтийг агшаах олон төрлийн маскууд байдаг. Ер нь тэгээд охид хүүхнүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн арьсаа зөв арчилж өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэйгээс гадна арьсны бохирдлыг зөв цэвэрлэх явдал юм. Энэ нь батгашихаас хамгаалдаг. Нүүрээ цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө / Буцалсан усыг хөлдөөгөөд / алчууранд ороон нүүрээ арчдаг.

Энэ аргыг хуурай арьстай хүн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хүн өнжөөд 1 хийхэд болно. Ингээд дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчиж авдаг. Мөсөөр нүүрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул та тохируулан хэрэглээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх