Монголчууд хамгийн анхны 3D хүүхэлдэйн киногоо бүтээжээ

“Амжилт” студийн Монголын анхны 3D “Мора” хүүхэлдэйн шинэ бүтээл ирэх сард нээлтээ хийхээр товлолоо.

Уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлогтой. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора”-гийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж.

Уг хүүхэлдэйн киноны дууг Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн оруулжээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх