УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр пэйж хуудсаараа дамжуулан МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд шаардлага тавьжээ.

Тэрбээр "Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. 

Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё! Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй. 

Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая. 

Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна" гэжээ.

Эх сурвалж : www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх