Дуучин Э.Төрмандахын эхнэр О.Гансувд: Хүмүүс намайг байнга л Чөөгий,шулам гэх юм

Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар "аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн 

бол дуучин Э.Төрмандах билээ. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч буй.

СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн иржээ. Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.

Саяхан дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа нэгэн пост үлдээжээ. Тэрээр "Хүмүүс намайг байнга л Чөөгий,шулам,Хятад нисдэг хүүхэн шиг байна л энээ тэрээ гэх юм дөө. Өөр бас юу юу билээ мэдэхгүй. Одоо бүүр сайхан хэлээд авцгаа!Тэр тусмаа эмэгтэйчүүд” гэж бичжээ. Ямартай ч түүнд атаархдаг бүсгүйчүүдэд зориулан хатуухан үг хэлээд авлаа. 

Дуучин Төрмандах Гансувд-н зураг.

Дуучин Төрмандах Гансувд-н зураг.

Дуучин Төрмандах Гансувд-н зураг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх