21-р хорооллын уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаана

Авто замын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажил Улаанбаатар хотод үргэлжилж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын ажил хийгдэж байгаа юм.

Авто замын завсар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2017 оны долоодугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд түр хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөсөн тухай Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Тодруулбал, 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр бэлтгэл ажлаа хангажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх